Samsung SM-R965FZKAEUA Galaxy Watch6 Classic Lte 47mm

User Manual - Page 358

For SM-R965FZKAEUA.

PDF File Manual, 592 pages, Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
357
Төхөөрөмжийг зүүхдээ болгоомжтой бай
Нарийвчлалтай хэмжихийн тулд та төхөөрөмжийг зүүх ёстой ба ингэснээр таны бугуйнд таарна.
Хэмжилт хийсний дараа арьсанд агаар нэвтрүүлэхийн тулд бугуйвчийг суллана. Төхөөрөмжийг
хэт сул, бариу биш, хэвийн нөхцөлд тухтай байхын тулд зүүхийг зөвлөж байна.
Хэрэв та төхөөрөмжийг удаан хугацаагаар зүүсэн эсвэл зүүж байхдаа өндөр эрчимтэй дасгал
хийх үед үрэлт, даралт, чийг зэрэг тодорхой хүчин зүйлсийн улмаас арьсанд цочрол үүсэж
болзошгүй. Хэрэв та төхөөрөмжөө удаан хугацаагаар зүүсэн бол арьсаа эрүүл байлгаж, бугуйгаа
амраахын тулд хэсэг хугацаанд бугуйнаасаа салгах хэрэгтэй.
Хэрэв та төхөөрөмжийг хэт чангалвал арьс загатнах, хэт сул байвал холгож болзошгүй.
Төхөөрөмжөө хуурай байлгаж, арьс загатнахаас сэргийл.
Төхөөрөмж олон улсын аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн хэдий ч таны арьс хэт
мэдрэмтгий, эсвэл аливаа материалд харшилдаг бол болгоомжлох нь зүйтэй.
Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.
Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.
Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх,
арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа
зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой суурилуул.
Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт төхөөрөмж болон холбогдох хэрэгсэлүүдийг сайтар
бэхэлж өгсөн эсэхийг нягтал.
Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд
байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом
дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.
Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.
Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж гэмтсэн эсвэл эд анги нь буруу
ажилладаг болсон байж магадгүй.
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан байлга.
Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй болох тул ашиглахаас өмнө
дахин цэнэглэх ёстой.
Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах үүднээс энэхүү гарын
авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд. Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас
учирсан гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг хүчингүй болгож
болно.
Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд анги болон засвар
үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй
нэмэлт хэрэгсэл ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд багтахгүй
болно.
Loading ...
Loading ...
Loading ...