Samsung SM-R965FZKAEUA Galaxy Watch6 Classic Lte 47mm

User Manual - Page 351

For SM-R965FZKAEUA.

PDF File Manual, 592 pages, Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
350
Аюулгүй байдлын талаарх
мэдээлэл
Төхөөрөмжөө ашиглахаасаа өмнө аюулгүй байдлын талаарх уг чухал мэдээлэлтэй танилцана
уу. Энд таны төхөөрөмжний аюулгүй байдлын ерөнхий мэдээлэл агуулагдаж буй бөгөөд таны
төхөөрөмжид хэрэглэгдэхгүй агуулга ч байж болно. Өөртөө болон бусдад гэмтэл учруулж,
төхөөрөмжөө гэмтээхээс сэргийлэхийн тулд анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээллийг сахиж
мөрдөнө үү.
‘Төхөөрөмж’ гэсэн нэр томьёонд бүтээгдэхүүн, түүний зай, цэнэглэгч, бүтээгдэхүүнд
дагалдсан зүйлс, бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэгдэх Samsung-с зөвшөөрсөн бүх нэмэлт
хэрэгслүүд хамаарна.
Анхааруулга
Аюулгүйн анхааруулга, журмыг үл биелүүлсний улмаас ноцтой бэртэх
эсвэл үхэлд хүрч болно.
Таны төхөөрөмж соронзонтой. Кредит карт, суулгасан эмнэлгийн хэрэгсэл болон соронзны
нөлөөнд өртөж болзошгүй бусад төхөөрөмжөөс хол байлга. Эмнэлгийн хэрэгслийн хувьд
төхөөрөмжөө 15 см-ээс хол зайд байлга. Хэрэв та өөрийн эмнэлгийн хэрэгслийг нөлөөлж
болзошгүй гэж сэжиглэж байгаа бол төхөөрөмжөө ашиглахаа зогсоож, эмч эсвэл эмнэлгийн
хэрэгсэл үйлдвэрлэгчтэйгээ зөвлөлдөнө үү
Гэмтсэн цахилгааны утас, залгуур, цахилгааны суларсан суурь залгуурыг бүү ашигла.
Сайтар бэхлэгдээгүй холболтууд нь тогонд цохиулах эсвэл гал гарахад хүргэж болно.
Төхөөрөмж, цахилгааны утас эсвэл залгуурт нойтон гар эсвэл биеийнхээ нойтон хэсгээр бүү хүр.
Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.
Цахилгааны утсыг салгахдаа үүнийг хэт чанга татаж болохгүй
Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.
Цахилгааны утсыг нугалж, гэмтээж болохгүй.
Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.
Төхөөрөмжийг цэнэглэж байхад нойтон гараар бүү хүр
Эс тэгвэл цахилгаанд цохиулах болно.
Loading ...
Loading ...
Loading ...