Samsung SM-R895FZSAEUA Galaxy Watch4 Classic

User Manual - Page 382

For SM-R895FZSAEUA. Also, The document are for others Samsung models: SM-R860, SM-R870, SM-R880, SM-R890, SM-R865F, SM-R875F, SM-R885F, SM-R895F

PDF File Manual, 616 pages, Read Online | Download pdf file

SM-R895FZSAEUA photo
Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
381
Төхөөрөмжийг зүүхдээ болгоомжтой бай
Нарийвчлалтай хэмжихийн тулд та төхөөрөмжийг бугуйнд тохируулан зүүх хэрэгтэй. Хэмжилт
хийсний дараа бугуйвчийг суллаж арьсанд агаар хүргэнэ. Төхөөрөмжийг хэт сул эсвэл чанга
биш, хэвийн нөхцөлд тухтай байлгахын тулд үүнийг зүүхийг зөвлөж байна.
Төхөөрөмжийг удаан хугацаагаар эсвэл эрчимтэй дасгал хийж байхдаа зүүвэл үрэлт, даралт,
чийгийн нөлөөгөөр арьс загатнах шинж илэрч болно. Төхөөрөмжөө удаан хугацаагаар зүүсэн
бол арьсаа эрүүл байлгах үүднээс түр зуур бугуйгаасаа салгаж, бугуйгаа амраагаарай.
Хэрэв та төхөөрөмжийг хэт чангалвал арьс загатнах, хэт сул байвал холгож болзошгүй.
Төхөөрөмжөө хуурай байлгаж, арьс загатнахаас сэргийл.
Төхөөрөмж олон улсын аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн хэдий ч таны арьс хэт
мэдрэмтгий, эсвэл аливаа материалд харшилдаг бол болгоомжлох нь зүйтэй.
Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.
Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.
Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх,
арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа
зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой суурилуул.
Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт төхөөрөмж болон холбогдох хэрэгсэлүүдийг сайтар
бэхэлж өгсөн эсэхийг нягтал.
Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд
байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом
дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.
Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.
Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж гэмтсэн эсвэл эд анги нь буруу
ажилладаг болсон байж магадгүй.
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан байлга.
Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй болох тул ашиглахаас өмнө
дахин цэнэглэх ёстой.
Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах үүднээс энэхүү гарын
авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд. Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас
учирсан гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг хүчингүй болгож
болно.
Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд анги болон засвар
үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй
нэмэлт хэрэгсэл ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд багтахгүй
болно.
Loading ...
Loading ...
Loading ...