Samsung SM-R895FZSAEUA Galaxy Watch4 Classic

User Manual - Page 376

For SM-R895FZSAEUA. Also, The document are for others Samsung models: SM-R860, SM-R870, SM-R880, SM-R890, SM-R865F, SM-R875F, SM-R885F, SM-R895F

PDF File Manual, 616 pages, Read Online | Download pdf file

SM-R895FZSAEUA photo
Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
375
Цэнэглэгчийн эерэг, сөрөг терминалыг хамтад нь бүү залга.
Ингэвэл гал гарах эсвэл ноцтой бэртэхэд хүргэж болно.
Аянга цахилгаантай бороо орж байхад төхөөрөмжийг гадаа бүү ашигла.
Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл төхөөрөмж алдаатай ажиллахад хүргэж болзошгүй.
Үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл, сэлбэгийг ашигла.
Нийтлэг хэрэглээний цэнэглэгч ашиглавал төхөөрөмжний эдэлгээний хугацаа багасч,
төхөөрөмж алдаатай ажиллахад хүргэнэ. Ийм зай эсвэл цэнэглэгч нь гал гарах эсвэл зай
дэлбэрэхэд хүргэж болзошгүй.
Зөвхөн Samsung-гаас зөвшөөрсөн таны төхөөрөмжид зориулан хийсэн зай, цэнэглэгч болон
кабелийг хэрэглэ. Тохирохгүй зай, цэнэглэгч болон кабел таны төхөөрөмжийг гэмтээж болно.
Samsung-ээс зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд Samsung нь
хэрэглэгчийн аюулгүй байдлыг хариуцахгүй.
Төхөөрөмжөө арын халаасанд эсвэл бэлхүүсэндээ бүү авч яв.
Хэрэв гар утсанд хэт их даралт өгвөл энэ нь гэмтэх, дэлбэрэх эсвэл гал гарахад хүргэж
болзошгүй.
Хэрэв мөргөлдвөл эсвэл унавал та гэмтэж болзошгүй.
Гар утсыг унагааж эсвэл хэт чанга цохиж болохгүй.
Ингэснээр гар утас эсвэл баттерей гэмтэж, гар утас ажиллахгүй болох буюу ашиглах хугацааг нь
богиносгож болно.
Мөн үүний улмаас хэт халалт, тэсрэлт, гал болон бусад аюул учирч болно.
Төхөөрөмж болон цэнэглэгчийн устгалыг болгоомжтой хий.
Төхөөрөмж болон цэнэглэгчийг устгах зорилгоор галд хэзээ ч бүү хий. Төхөөрөмж болон
цэнэглэгчийг бичил долгионы зуух, цахилгаан зуух, халаагуур гэх мэт халаадаг хэрэгсэл дээр
эсвэл ойр хавьд нь бүү тавь. Төхөөрөмж хэт халвал дэлбэрэх аюултай. Ашиглагдсан зай эсвэл
гар утсыг хаяхдаа тухайн орон нутагт үйлчилдэг бүх дүрэм журмыг дагаж мөрд.
Төхөөрөмжийг бяцалж, цоолж болохгүй.
Дотоод богино холбоос үүсч, хэт халахад хүргэж болох тул төхөөрөмжийг гадны хэт өндөр
даралтанд бүү өртүүл.
Төхөөрөмж, зай, цэнэглэгчийг гэмтэхээс хамгаал.
Төхөөрөмж, зайг хэт хүйтэн эсвэл хэт халуун температурт байлгахаас зайлсхий.
Хэт халуун, хүйтэн температур нь төхөөрөмжийг гэмтээж, мөн төхөөрөмж болон зайны
цэнэглэх хүчин чадлыг бууруулж, эдэлгээний хугацааг богиносгох болно.
Гэмтсэн цэнэглэгч эсвэл зайг хэзээ ч бүү ашигла.
Шалбарсан болон эвдэрсэн кабелийг бүү хэрэглэ. Эвдэрсэн буюу доголдолтой зай, цэнэглэгчийг
бүү хэрэглэ.
Төхөөрөмжийн зайны тасалгаа ил байхад бүү асааж, хэрэглэ.
Loading ...
Loading ...
Loading ...