Samsung SM-R955FZSAEUA Galaxy Watch6 Classic Lte 43mm

User Manual - Page 360

For SM-R955FZSAEUA.

PDF File Manual, 592 pages, Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
359
Хувийн мэдээллээ хамгаал, хувийн эмзэг мэдээлэл цацагдах, буруу ашиглагдахаас урьдчилан
сэргийл.
Төхөөрөмжийг ашиглаж байхдаа чухал мэдээллээ нөөцөлж ав. Аливаа мэдээлэл алдагдсан
тохиолдолд Samsung хариуцлага хүлээхгүй.
Төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, дараа нь төхөөрөмжөө дахин
форматлаж, хувийн мэдээлэл тань буруу ашиглагдахаас сэргийл.
Аливаа програм татаж авахдаа зөвшөөрлийг нь анхааралтай уншиж танилц. Олон тооны үйлдэл
эсвэл их хэмжээний хувийн мэдээлэлд ханддаг програмуудад нэн болгоомжтой ханд.
Зөвшөөрөлгүй эсвэл сэжигтэй ашиглалт явагдаж байгаа эсэхийг олж мэдэхийн тулд дансаа
тогтмол шалгаж бай. Хэрэв хувийн мэдээллийг тань буруу зорилгоор ашиглаж байгаа ямар нэг
шинж тэмдэг илэрвэл дансны мэдээллээ устгуулах эсвэл өөрчлөхийн тулд үйлчилгээ үзүүлэгчид
ханд.
Төхөөрөмжөө гээсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд дансныхаа нууц үгийг сольж хувийн
мэдээллээ хамгаал.
Үл мэдэх эх сурвалж бүхий програмыг ашиглахаас зайлсхий, мөн төхөөрөмжөө дүрс, нууц үг
эсвэл пин кодоор түгж.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ.
Агуулгын өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг
бусдад бүү түгээ. Эс тэгвэл зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнд тооцогдох болно. Хэрэглэгч
зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг хууль бусаар ашигласны улмаас үүссэн эрх зүйн
асуудлыг үйлдвэрлэгч хариуцахгүй.
Хортой програм ба вирус.
Төхөөрөмжийг хортой програм, вирусээс хамгаалахын тулд дараах зөвлөмжийг дагаж мөрд. Эс
тэгвэл баталгааны үйлчилгээний хамрах хүрээнд багтаагүй мэдээлэл алдагдахад хүрч магадгүй.
Үл таних програм бүү тат.
Найдваргүй вэбсайтаар бүү зочил.
Үл мэдэх илгээгчээс ирүүлсэн сэжиг бүхий зурвас эсвэл захидлыг устгаж бай.
Нууц үг тогтоогоод, түүнийгээ байнга сольж бай.
Bluetooth гэх мэт утасгүй онцлогуудыг ашиглаагүй үедээ унтраана уу.
Хэрэв төхөөрөмж хэвийн бус үйлдэл гаргаж эхэлбэл вирусийн эсрэг хэрэглүүр ашиглан халдвар
авсан эсэхийг шалгана уу.
Шинээр татаж авсан хэрэглүүр эсвэл файлуудыг нээхийн өмнө төхөөрөмж дээрээ вирусийн эсрэг
хэрэглүүр ажиллуулна уу.
Вирусийн эсрэг хэрэглүүрүүдийг компьютер дээрээ суулгаад, халдвар авсан эсэхийг тогтмол
шалгаарай.
Бүртгэлийн тохиргоог бүү өөрчил, мөн төхөөрөмжний үйлдлийн системийг бүү хувирга.
Loading ...
Loading ...
Loading ...