Samsung SAMSUNG

User Manual - Page 599

For SAMSUNG.

PDF File Manual, 982 pages, Read Online | Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
481
Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.
Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж
гэмтсэн эсвэл эд анги нь буруу ажилладаг болсон байж магадгүй.
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох
удаан байлга.
Зайг удаан хугацаагаар хэрэглэхгүй бол, доголдож болзошгүй.
Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй
болох тул ашиглахаас өмнө дахин цэнэглэх ёстой.
Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
Төхөөрөмж болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах
үүднээс энэхүү гарын авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд.
Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас учирсан
гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг
хүчингүй болгож болно.
Таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим
эд анги болон засвар үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд
хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл
ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд
багтахгүй болно.
Төхөөрөмжийг өөрөө задалж, өөрчилж, засварлаж
болохгүй.
Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал
үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй болно. Хэрэв гар утсыг засварлах
шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний төвд хандана
уу.
Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул төхөөрөмжийг бүү задал,
бүү цоол.
Зайг задалж, өөр зорилгоор ашиглаж болохгүй.
Төхөөрөмжийг цэвэрлэхдээ дараах зүйлийг анхаарна уу!
Төхөөрөмжийг зөөлөн хуурай даавуугаар арчиж, хүлээн авагчаас
чихний хулхи, тоосыг сойз зэрэг хэрэгслээр цэвэрлэ.
Зайн төхөөрөмжийг хуурай даавуугаар цэвэрлэнэ.
Loading ...
Loading ...
Loading ...