Samsung SAMSUNG

User Manual - Page 598

For SAMSUNG.

PDF File Manual, 982 pages, Read Online | Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
480
Чихэвч ашиглаж байхдаа сонсгол болон чихээ хамгаал.
Чанга дуунд хэт их өртвөл сонсгол гэмтдэг.
Алхаж байхдаа чанга дуу сонсох нь таны анхаарлыг сарниулж, осол
гарахад хүргэж болно.
Чихэвчийг аудио оролтын үүрэнд холбохоос өмнө дууг үргэлж
намсгаж бай, мөн яриа эсвэл хөгжим сонсоход хангалттай хэмжээнд
л дууг чангалж бай.
Хэрэв та чихэвчээ гадны материалд хүргэж, дараа нь удаан зүүвэл,
чихний ямар нэг халдвар авч болзошгүй. Чихэвчээ цэвэр хуурай
байлга.
Хуурай орчинд, чихэвч дотор цахилгаанжилт үүсэж болдог. Чихэвчийг
хуурай орчинд ашиглахаас зайлсхий, эсвэл чихэвчийг холбохоос
өмнө металл эд зүйлд хүргэж цахилгаанжилтыг арилга.
Жолоо барьж байх эсвэл дугуй унаж байхдаа чихэвч бүү ашигла.
Ингэсэн тохиолдолд таны анхаарал сарниж, осол гарахад хүргэж
болзошгүй эсвэл таны оршин суугаа газарт хөдөлгөөнд оролцох үед
чихэвч зүүх нь хууль бус байдаг байж болно.
Алхаж байх эсвэл хөдөлж байх үедээ төхөөрөмж
ашиглахдаа анхаарал болгоомжтой бай.
Өөрийгөө болон бусдыг бэртээхгүйн тулд эргэн тойрондоо анхаарал
хандуул.
Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.
Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол
загатнах, тууралт үүсэх, арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм
шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой
суурилуул.
Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт
эсвэл түүний ойр орчимд байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан
төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж
болно.
Loading ...
Loading ...
Loading ...