Samsung SAMSUNG

User Manual - Page 595

For SAMSUNG.

PDF File Manual, 982 pages, Read Online | Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
Монгол
477
Дууны төхөөрөмж, радио цамхаг гэх мэт радио
хэлбэлзлийн долгион ялгаруулдаг хэрэгсэл, аппаратын
дэргэд төхөөрөмжөө бүү ашигла.
Радио хэлбэлзлийн долгион нь таны төхөөрөмжийг буруу ажиллахад
хүргэж магадгүй.
Тэсэрч болзошгүй орчинд төхөөрөмжөө унтрааж бай.
Тэсэрч болзошгүй орчинд төхөөрөмжөө унтрааж бай.
Тэсэрч болзошгүй орчинд дагаж мөрдөх ёстой журам, заавар,
тэмдгүүдийг үргэлж дагаж мөрд.
Шатахуун дүүргэх цэг (шатахуун түгээх станц), түлш болон химийн
бодисын ойр орчимд, эсвэл тэсэлгээний газарт төхөөрөмжөө бүү
ашигла.
Төхөөрөмж болон түүний эд анги, нэмэлт хэрэгсэл агуулсан
тасалгаанд шатамхай шингэн, хий, тэсрэх бодистой хамт бүү хадгал,
мөн хамтад нь бүү авч яв.
Төхөөрөмжийн аль нэг хэсэг гэмтсэн, утаа гарч буй, эсвэл
шатсан үнэр үнэртэж байвал төхөөрөмжийг хэрэглэхээ
нэн даруй зогсооно уу. Төхөөрөмжийг Samsung-ийн
засварын төвд засуулсны дараа л хэрэглэнэ үү.
Хагарсан шил эсвэл хуванцар нь гар, нүүрийг бэртээж болзошгүй.
Хэрвээ төхөөрөмжөөс утаа гарч эсвэл шатсан үнэр үнэртэж байвал
үүний батарей дэлбэрэх эсвэл гал гарч болзошгүй.
Машин жолоодож байх үед төхөөрөмж ашиглах талаарх
аюулгүйн бүх дүрэм, журам, анхааруулгыг дагаж мөрд.
Машин жолоодож байх үед машиныг аюулгүй байдлаар жолоодох
нь таны биелүүлэх ёстой хамгийн чухал үүрэг хариуцлага юм. Хэрэв
хуулиар хориглосон байдаг бол машин жолоодож байх үедээ гар утсыг
хэзээ ч бүү ашигла. Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө
эрүүл ухаанаар хандаж, дараах зөвлөмжийг санаарай:
Гар утсаа хүрэхэд ойр газар байрлуул. Замаас хараагаа салгалгүйгээр
утасгүй хэрэгсэлд хандах боломжийг ханга.
Замын хөдөлгөөн ихтэй эсвэл цаг агаарын байдал хүнд байх үед
дуудлагыг авахгүй бай. Бороо, шамарга, цас, мөс, замын хөдөлгөөн
ихтэй байх нь аюултай нөхцлийг бүрдүүлдэг.
Loading ...
Loading ...
Loading ...