LG Electronics 75UR91006LA Ur91 75 Inch 4k Smart Uhd Tv

User Manual - Page 34

For 75UR91006LA.

PDF File Manual, 52 pages, Download pdf file

Loading ...
Loading ...
Loading ...
2
Энэ гарын авлагыг уншихаас өмнө
ТВ-г ажиллуулахаас өмнө уг гарын авлагыг бүрэн уншиж, цаашдаа лавлах зорилгоор хадгална уу.
Суулгах, ашиглах, алдаа хайх, тодорхойлолт, лиценз зэргийг агуулсан гарын авлагыг та вэбсайт дээрээс татаж авч, үүн дээрх агуулгыг
компьютер эсвэл гар утсан дээрээ үзэж болно.
Ашиглах заавар : Уг ТВ-н талаар нэмэлт мэдээллийг үзэх бол, бүтээгдэхүүнтэй хамт дагалдах АШИГЛАХ ЗААВАР уншина уу.
(Загвараас хамаарна)
- АШИГЛАХ ЗААВАР нээх бол
→ [ ] → [Дэмжлэг] → [Ашиглах заавар]
Тусад нь худалдан авах
Тусад нь худалдан авч болох зүйлсээр та өөрийн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэхийн тулд сольж, өөрчилж болно. Үүний тулд та
өөрийн борлуулагчтай холбогдох шаардлагатай. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь зөвхөн тодорхой загварууд дээр л ажилладаг.
Загварын нэр эсвэл дизайн зэрэг нь бүтээгдэхүүний шинэчлэл үйлдвэрлэгчийн бодлого зэрэгээс хамаарч өөрчлөгдөж магад.
Magic удирдлага :
Таны зурагтанд энэ Magic удирдлага ашиглах боломжтойг нягтлахын тулд зурагтын Утасгүй холбогдох модулийн үзүүлэлт Bluetooth
дэмждэг эсэхийг шалгаарай.
Антенууд болон гадаад төхөөрөмжүүдэд холбох кабелыг тусдаа худалдаж авах хэрэгтэй.
Тэмдэглэл
Энэ гарын авлага дахь бүтээгдэхүүний тодорхойлолт эсвэл агуулгууд нь шинэчлэлийн улмаас танд мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
Таны бүтээгдэхүүнтэй нийлүүлэгдсэн эд зүйлс загвараас нь хамаараад өөр байж магадгүй.
Харагдаж буй зураг нь таны зурагтаас өөр харагдаж магадгүй.
Анхааруулга! Аюулгүй ажиллагааны зааварчилгаа
САНАМЖ
ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД НЭРВЭГДЭХ АЮУЛТАЙ,
БҮҮ ОНГОЙЛГО
САНАМЖ: ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД НЭРВЭГДЭХ АЮУЛЫГ БУУРУУЛАХ ҮҮДНЭЭС ХААЛТ БУЮУ АР ТАЛЫГ ОНГОЙЛГОХЫГ
ХОРИГЛОНО. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВЬД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ЭД АНГИ ДОТОР НЬ БАЙХГҮЙ. МЭРГЭЖЛИЙН ЗАСВАРЧИНД
ХАНДАНА УУ.
Энэ тэмдэглэгээ нь бүтээгдэхүүний хаалт дотор цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюул үүсгэхэд хангалттай хэмжээний
тусгаарлагдаагүй “аюултай хүчдэл” байгааг хэрэглэгчид анхааруулна.
Энэ тэмдэглэгээ нь ашиглалтын болон засвар үйлчилгээний чухал зааврыг бараанд дагалдуулсан болохыг хэрэглэгчид
анхааруулна.
АНХААРУУЛГА: ГАЛ ТҮЙМЭР, ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД НЭРВЭГДЭХ АЮУЛЫГ БУУРУУЛАХЫН ҮҮДНЭЭС ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ
БОРООНД БАЙЛГАХ, УС, ЧИЙГ ХҮРГЭХИЙГ ХОРИГЛОНО.
ГАЛ ТАРХАХААС УРДЬЧИЛАН СЭРГИЙЛЖ,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЛАА БОЛОН ИЛ ДӨЛ БҮХИЙ БУСАД
ЭХ ҮҮСВЭРЭЭС ЯМАГТ ХОЛ БАЙЛГАНА УУ.
ТВ болон алсын удирдлагыг дараах байгалийн
нөхцөлд байрлуулж болохгүй:
- Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол байлга.
- Их чийгтэй газар жишээлбэл угаалгын өрөө.
- Дулааны эх сурвалжтай газар жишээлбэл зуух болон
бусад дулаан үүсгэх газар.
- Гал тогооны хэсэг эсвэл чийгшүүлэгч уур эсвэл тос болж
болохуйц газар.
- Цас эсвэл салхинд ил байх газар.
- Ваар, аяга гэх мэт шингэнээр дүүргэсэн зүйлсийг
аппаратан дээр эсвэл дээгүүр (төхөөрөмж дээгүүрх
тавиур г.м.) дусааж, цацаж, байрлуулж болохгүй.
- Бензин, лаа гэх мэт шатамхай зүйлсийн ойролцоо, эсвэл
ТВ-г шууд агааржуулалтад бүү ил байлга.
- Хэт их тоостой газарт бүү суурилуул.
Үгүй бол, энэ нь гал гарах, цахилгаанд цохиулах, шатах/
дэлбэрэх, эвдрэх, бүтээгдэхүүнийг гажуудуулахад хүргэж
болно.
Агааржуулалт
- Тохиромжтой агааржуулалттай газарт ТВ-г суурилуул.
Номын тавиур гэх мэт хязгаарлагдмал орчинд бүү
суурилуул.
- Бүтээгдэхүүнийг хивс эсвэл зөөлөвчин дээр суурилуулж
болохгүй.
- Бүтээгдэхүүнийг залгаатай үед даавуу эсвэл өөр
материалаар бүү хаа эсвэл тагла.
Агааржуулалтын нээлхийд бүү хүр. ТВ-г удаан хугацаагаар
үзэхэд агааржуулалтын нээлхий халж болно.
Loading ...
Loading ...
Loading ...